Сүхбаатар Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 11,12,13-ны өдрүүдэд аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа 9-н уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д. Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэгт ИТХ-ын Тэргүүлэгчид, ЗДТГ-ын уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтэн, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд багтжээ. Шалгалтын дүнд хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, хөдөлмөрийн нөхцөл байдал, ажил эрхлэлтийн хамрагдалт, ажиллах хүчний харьцаа, нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлөлтийн хувь хэмжээ, байгаль орчны нөхөн сэргээлт зэргийг нарийвчлан үзэж, шалгасан байна.
