Аймгийн татварын хэлтсээс "Татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулах хуулийн хэрэгжилтийг хангах" жилийн хүрээнд хийж гүйцэтгэж буй үйл ажиллагааныхаа талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчидэд танилцуулав. Зорилтот хүрээнд Татвар төлөгчдийн бүртгэлийг сайжруулж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх асуудал дээр гол анхаарлаа төвлөрүүлэн ажилласан байна.
Түүнчлэн захиргааны тасгийн чиг үүргийн хүрээнд, татварын маргаан шийдвэрлэлтийн талаар , татварын суурийг өргөтгөн , татвар төлөгчдийг бүртгэлд бүрэн хамруулах чиглэлээр болон татвар хураалт, өр барагдуулалтын талаар хийж буй үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.
