Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

БАГИЙН ХУРЛЫН ДАРГА БОЛОН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2017-10-23

Багийн ИНХ-ын дарга нар болон багийн Засаг дарга нарт 2017 онд шинэчлэгдэн мөрдөгдөж буй хуулиуд болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн талаар ойлголт өгөх, албан хэрэг хөтлөлтийн стандартын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж байна. Сургалтад 7  багийн Засаг дарга нар болон 6 хурлын дарга нар оролцов. 
Сургалтыг ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Лаура болон ЗДТГ-ын хууль, эрх зүй сургалт сурталчилгааны мэргэжилтэн К.Ахбота нар зохион байгуулан явуулж байгаа ба БОХ-ын Улсын байцаагч С.Тилеубай, Нийгмийн ажилтан Х.Соронзонболд, Бичиг хэргийн эрхлэгч Б.Латиза, Улсын бүртгэгч Ц.Октябрь нар хамтран зохион байгуулав. 
Сургалтын явцаас: 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%