Байгууллагуудын дарга, эрхлэгч болон бичиг хэргийн ажилтанд шинэчлэн гарсан, шинэчлэгдэн мөрдөгдөж буй хуулиуд болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн талаар ойлголт өгөх, албан хэрэг хөтлөлтийн стандартын талаар мэдлэг олгох, стандартын дагуу албан бичгийг хөтлүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг байгууллага бүрт ханган ажиллуулах зорилгоор сургалт зохион байгуулж байна. Сургалтад сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын дарга эрхлэгч, бичиг хэргийг хариуцаж буй ажилтан нийт 10 хүн хамрагдав. Сургалтыг ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Лаура болон ЗДТГ-ын хууль, эрх зүй сургалт сурталчилгааны мэргэжилтэн К.Ахбота нар санаачилж БОХ-ын Улсын байцаагч С.Тилеубай, Нийгмийн ажилтан Х.Соронзонболд, Бичиг хэргийн эрхлэгч Б.Латиза, Улсын бүртгэгч Ц.Октябрь, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Е.Ахжархын нар хамтран зохион байгуулж байна.