Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.МӨНХБАТ ДАРЬГАНГА, НАРАН, ОНГОН СУМАНД АЖИЛЛАЛАА

2017-10-26

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбатаар ахлуулсан ИТХ-ын ажлын албаны ажлын хэсэг2017 оны 10 сарын 23-наас 25-ыг хүртэл Дарьганга , Наран, Онгон сумын ИТХ-ын ажилтай танилцан санал бодлоо солилцон, арга зүйн зөвлөгөө өгөн ажиллалаа.

Дарьганга сумын ИТХ нь 3 дугаар хуралдаанаараа Засаг даргын үйл  ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэл, 2017 оны төсөв, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө баталж энэ хурлаараа ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ болох 91,2 сая төгрөг баталсанч Төсвийн тодотголоор 27,0 сая болсон байна. Сангийн яамнаас ОНХС-гийн хөрөнгийн зарцуулалтын 2014-2016 оны хэрэгжилтийг шалган 35,0 сая төгрөгийн урамшуулал олгосон байна. 9 сард 4 дүгээр хуралдаанаар төсвөө тодотгож ОНХС-ийн хөрөнгөөр 70,8 сая төгрөгийн ажил гүйцэтгэхээр болсон байна.

Багийн Иргэдийн нийтийн хурлыг баг тус бүр 3 удаа хуралдаж иргэд, хүүхэд, залуучуудад хууль эрхзүйн болон зах зээлийн харилцааны чиглэлээр 7 сэдвээр 914 гарын авлага гарган 3100 хүнд сургалт сурталчилгаа хийсэн байна.

Байгаль хамгаалах сарын аяны хүрээнд “Эко тур” аялалыг сумын Эрүүл мэндийн төв, Хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгуулсан байна. Мөн Зөрчлийн хуулийг сурталчилахаар “Дэвжээ-2017” тэмцээнийг зохион айгуулахаар удирдамж гарган ажиллаж байна.

Ахмадын холбооноос сар шинийг тохиолдуулан архинаас татгалзах тухай Уриалга гаргасан нь залуучууд, иргэдэд сургамжтай ажил болсон байна.

Сумын иргэдийн хандиваар 150,0 сая төгрөгөөр үдэлт угталтын хаалгыг хийхээр болж ажил нь эхлээд явж байна.

Зорилтот бүлгийн иргэдэд Халамжийн байгууллагаас ногооны үр авч өгөн ногоо тариулан “Намрын ногоон өдрүүд” өдөрлөг зохион байгуулсан байна.

Наран сумын ИТХ нь 3 дугаар хуралдаанаараа Засаг даргын үйл  ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэл, 2017 оны төсөв, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө баталж энэ хурлаараа ОНХС-гийн хөрөнгөөр хийх арга хэмжэний жагсаалтыг баталсан байна.

ОНХС-ийн хөрөнгөөр хилийн торны 2,8 км 238 шон, сумын нэгдсэн уурын зуухны засвар хийгдсэн байна.

БИНХ 3 удаа хуралдаж Засаг дарга ажлын 100 хоног болон хагас жилийн тайлангаа ард иргэддээ тавьсан байна.

БИНХ-аараа айл өрхийн өвөлжөө, хаваржааг батаслан тогтоол гаргажээ.

Сар бүр албан байгууллагууд дээр хууль сурталчлах үйл ажиллагаа явагддаг байна.

Онгон сумын ИТХ нь Жилийн ажлын төлөвлөгөөгөө баталж 3 зорилтын хүрээнд 41 ажил төлөвлөн төлөвлөгөөний дагуу ажлаа явуулж байна. ИТХ-ын 4 хороо байгуулж тус бүрд нь хяналт шалгалтын удирдамж гарган ажилдаа ороход бэлэн болжээ.

Тэргүүлэгчдийн хурлаараа“Булгийн эхийг хамгаалах ба төвлөрсөн хогийн цэгийг цэгцэлж багасгах”  төслийг хэрэгжүүлэхээр зорилтот бүлгийн 25 өрхийг судлан 10 өрхийн 10 иргэнийг өдрийн 28000 төгрөгийн цалинтай 10 хоног ажиллуулахаар ажлын байраар ханган ажиллаж эхлээд байна.

“Нэг өрх нэг дүрэмт хувцас” аяны хүрээнд ИТХ-ын Төлөөлөгч нар хандив цуглуулж зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдэд дүрэмт хувцас хандивлажээ.

Ахмадын дунд сар бүрийн 15-ны өдөр байгууллагууд хариуцан ”Дуун цэнгүүн” арга хэмжээг явуулж хэвшсэн байна.

Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга “Таны төлөө бид” ХХК-ны захирал Б.Доржпүрэвт хүсэлт гарган ИТХ-ын даргын ажлын өрөө болон танхимын засвар, ширээ сандал шинээр худалдан авах зэрэгт 2,5 сая төгрөгийн дэмжлэг санхүүжилт авсан байна.

Сумын ИТХ-ын хувьд Төсөв санхүүгийн тал дээр хүндрэлтэй байдаг талаар дурдаж байлаа.

            Харин Онгон сумын ИТХ-ын хувьд жилийн эцэст Төлөөлөгч бүрт 10000 төгрөг, Тэргүүлэгч бүрт 30000 төгрөг олгодог байна.

            Сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт ажлаа сурталчлах тал дээр khural.mn сайтыг тогтмол ашиглаж ажиллахыг үүрэг болголоо.

           

           

 

 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%