Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

2017-10-27

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа, хурлаар хэлэлцсэн асуудал 

1.    Аймгийн ГХУСАЗЗ-өөс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх үүднээс санаачилан оруулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан орон нутгийн төсвөөс санхүүжилт олгох, зарцуулах, тайлагнах журам”-ыг баталсан тогтоолыг батлан гаргалаа

2.    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017.10.09-ны өдрийн 67 тоот тогтоолын дагуу  аймгийн хэмжээнд  үйл ажиллагаа явуулж буй 15 уурхайн үйл ажиллагаатай биечилэн танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, хөдөлмөрийн нөхцөл, ажиллах хүчний байдал, ниймийн даатгалын шимтгэл, татвар төлөлтийн хэмжээ, орон нутгийн хамтын ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлт, галын аюулгүй байдал зэргийг батлагдсан удирдамжийн дагуу  ажилласан ажлын хэсэг  шалгалтын дүнгээ танилцуулаа. Уг асуудалтай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс гарах тогтоол, шийдвэрийг Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэр дэх үйл ажиллагаа явуулж буй уурхайнуудын шалгалтын дараа нэгдсэн хэлбэрээр гаргахаар шийдвэрлэв.

Харин “Эм эл цахиурт овоо” уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн замын маршрут нь Өндөрхаан-Баруун урт чиглэлийн хатуу хучилттай авто зам дээгүүр 27,7 км явж байгаа нь авто замын тухай хуулийн холбогдох стандарт норм, улсын чанартай замын зураг, төслийн техникийн шаардлагыг зөрчиж байгаа тул холбогдох Яамтай хамтран маршрутыг яаралтай, нэн даруй шинэчилэн тогтоох талаар аймгийн Засаг даргад даалгасан тогтоол батлан гаргалаа.
Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2017оны 10 сарын 27

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%