АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОЛОН НИЙТИЙН ДЭД ЗӨВЛӨЛ СҮХБААТАР АЙМАГТ БАЙГУУЛАГДЛАА
Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл Сүхбаатар аймагт байгуулагдлаа. Дэд зөвлөл нь аливаа шийдвэр гаргах ажиллагааны ил тод байдлыг хангах, албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, түүнд иргэд, олон нийтийн хяналтыг бий болгох чиглэлээр ажиллана. Аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн зөвлөлтэй хамтран ажиллах гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа.