Монгол улсад нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөний 25 жилийн ойд зориулсан Спортын арга хэмжээ 11 сарын 9 өдөр үргэлжлэн явагдав.Үүнд: Гар бөмбөг, дардас, шатрын тэмцээн болж 13 сумын 190 гаруй тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.Гар бөмбөгийн тэмцээнд 60 гаруй тамирчид оролцсоноос:
1 байр- Баруун-Урт
2 байр- Халзан,Түвшинширээ,Баяндэлгэр
3 байр- Түмэнцогт, Уулбаян, Мөнххаан сумдын баг тус тус эзэлжээ.
Дардсын тэмцээнд Баг бүрээс 10 хүн ,нийт 60 хүн оролцож хүн тус бүр 2 сум шидэж багийн дүнгээр оноог гаргажээ.Тус тэмцээнд:
1 байр-Халзан,Түвшинширээ,Баяндэлгэр
2-байр-Түмэн,Уулбаян,Мөнххаан
3 байр-Онгон,Наран,Дарьганга зэрэг багууд тус тус шалгарчээ.
Уг үйл ажиллагаатай зэрэгцэн шатрын тэмцээн явагдсан ба эрэгтэй, эмэгтэй
төрлөөр тус бүр 3
байр эзлүүлсэн байна.
Эмэгтэй төрөлд
1 байр- Онгон сумын С.Ариунзул
2 байр-Баруун-урт сумын Х.Амарзаяа
3 байр-Асгат сумын Д.
Биндэряа
Харин эрэгтэй төрөлд
1 байр-Баруун урт сумын И.Гэрэт-Од
2 байр-Баруун-урт сумын Д.Бат-Эрдэнэ
3 байр-Түмэнцогт сумын Б.Амараа нар тус тус эзэлжээ.
Уг арга хэмжээ хүндэтгэлийн үйл ажиллагаагаар үргэлжилсэн юм.
Сүхбаатар аймгийн бүх сумдын иргэдийн хурлын төлөөлөгч нар уг арга хэмжээнд
оролцож. өргөн дэлгэр баяраа
тэмдэглэлээ.Сум бүрээс баярын мэндчилгээ дэвшүүлж, Дуу хуур, хөгжим цангинсан
сайхан орой болж өнгөрлөө.
Хийсэн бүтээсэн ажлаа дүгнүүлж, шагналын хур буусан өдөр байлаа.
Аймгийн иргэдийн хурлын хүндэт өргөмжлөлөөр 10 хүн
Хурлын баярын бичгээр 20 хүн
Хурлын хүндэт өргөмжлөлөөр-10 хүн
Нутгийн удирдлагийн холбооны тэргүүний ажилтан цол тэмдгээр-5 хүн
Соёмбо одонгоор-10 хүн
Засаг даргын жуух бичгээр зарим
төлөөлөгчдийг шагнажээ.
Ийнхүү орон даяаар Монгол
улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн
ойг өргөн дэлгэр тэмдэглэж байна.
