Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Н.Баярсайхан төлөөлөгчийн гэр бүлд талархал илэрхийлье.

2017-11-20

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр аймагтаа зохион байгууллаа.
25 жилийн ойн хүрээнд Баянхонгор аймгийн 38 өрхийг өргөө цагаан гэртэй болгох, 1992 оноос хойш 7 бүрэн эрхийн хугацааны аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын түүхийг баримтжуулах "Бидний туулсан зам" баримтат кино, ном гаргах зэрэг олон бүтээлч ажил хийгдсэн юм.
Их ажлын дараа аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.Баярсайхан түүний гэр бүл Х.Оюунсүрэн манай ажлын албаны хамт олонд баярын мэнд хүргэж сюрприз барив.
Танай гэр бүлд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа.


                                                                                 Ц.Мөнхзул /2017.11.20/

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%