Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА НАР “ИТХ-ЫГ ЧАДАВХИЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2017-04-18

Сумын ИТХ-ын өмнө 2016-2020 онд дэвшүүлсэн зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга зам, нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль эрх зүйн орчны асуудлаар мэдлэг, мэдээлэл өгөх сургалт 2017 оны 04-р сарын 17, 18-нд Улаанбаатар хотноо Монголын Нутгийн Удирдлагын Холбоонд хоёр өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалтанд Архангай аймгийн 19 сумын ИТХ-ын дарга нар Дундговь аймгийн 15 сумын ИТХ-ын дарга нарын хамт хамрагдсан билээ.
Сургалтаар “ИТХ-ын байгууллагуудаас хэрэгжүүлэх зорилт, зарим арга барил”, “Улсын Их Хурал ба орон нутгийн өөрөө удирдах байгууллагын хамтын ажиллагаа”, “Хурлын хороодын зохион байгуулалт, дотоод зохион байгуулалтын зарим асуудал, хурлаас нийгмийн халамжийн чиглэлээр тавих хяналтын асуудал”, “ИТХ-ын байгууллагаас хийх хяналт шинжилгээ, үнэлэлт дүгнэлт гаргах ажлыг сайжруулах нь”, “Тогтвортой хөгжил, байгаль орчин”, “Авлигатай тэмцэх хөтөлбөрийн үзэл санаа, ИТХ-ын үүрэг оролцоо”, “ЗЗНДН түүний удирдлагын тухай хуулийг өөрчилж шинэчлэх хэрэгцээ, гол агуулга”, Орон нутгийн төсвийн харилцаа, Төсвийн тухай хуулийн шинэчлэл”, “ИТХ-ын байгууллагын ажилд Төлөөлөгч, иргэдийн оролцоог хангах арга зам”, “Нутгийн удирдлага - Иргэдийн оролцоо”, “Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НӨУБ-ын үүрэг, анхаарах асуудал” зэрэг сэдвээр мэдлэг мэдээллээ дээшлүүлэн, өөрсөддөө оюуны хөрөнгө оруулалт хийлээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%