Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АРХАНГАЙ АЙМАГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТӨВТЭЙ БОЛОВ

2017-04-23

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн энэ сарын 24-ний хуралдаанаар аймгийн аялал жуулчлалын төвийг байгуулах тухай хэлэлцэж баталлаа.

Аялал жуулчлалын мэдээллийн төвийн гол зорилго нь Архангай аймгийн аялал жуулчлалын мэдээллийн сүлжээг бий болгох, аймгаас аялал жуулчлалын чиглэлээр барьж байгаа бодлогыг хэрэгжүүлж ажиллах орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байх юм. Энэ төвийг байгуулснаар Архангайг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо өсөх, нөгөө талаар тэдний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үзэж байгаа юм.

Монгол улсад ирж байгаа жуулчдын 20 хувь нь бие даасан үүргэвчтэй аялагчид байдаг бөгөөд тэдний 50 хувь нь буюу 40,000 орчим аялагчид Архангай аймгийг зорьж, зарим нь дайран өнгөрдөг гэсэн судалгаа байдаг байна. Ийм учраас тус төвийн гол үйлчлүүлэгчид нь бие даасан жуулчид буюу үүргэвчтэй жуулчид гэж үзэж байна. Тэдэнд зориулсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ болох аялалын маршрут, нийтийн хоол, эрүүл мэнд, интернетийн үйлчилгээ зэрэг нь чанартай байх ёстой гэдгийг хурлын тэргүүлэгчид хэлж байлаа.

Дараагийн ИТХТ-ийн хурлаар аялал жуулчлалын мэдээллийн төвийн дарга, ажилтнуудаар томилогдсон хүмүүс үйл ажиллагааны үндсэн чиглэл, хийх ажлын төлөвлөгөө, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ тарифыг боловсруулан гаргаж батлуулахыг чиглэл болголоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%