Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ - 2017" ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2017-04-30

"Замын хөдөлгөөний цагаан толгой - 2017" тэмцээнийг 5 сарын 8-ны өдөр буюу өнөөдөр аймгийн ЗДТГ-ын их зааланд амжилттай зохион байгуулагдаж байна. Тэмцээнийг нээж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Батдорж үг хэллээ.
Тус тэмцээн нь Бага насны хүүхдийг зам тээврийн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг эзэмшүүлж, замын хөдөлгөөнд оролцох дадал, соёлд сургах, цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгч багш нарын замын хөдөлгөөний дүрмийн талаар заах арга зүйн түвшинг дээшлүүлэх зорилгоор 19 сумын СӨБ-д хамрагдаж байгаа 4-6 насны хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг билээ.
"Замын хөдөлгөөний цагаан толгой-2017" тэмцээнд эхний шатнаас шалгарсан нийт 12 цэцэрлэг оролцож байна.
Тэмцээнийг Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар тус тус хамтран зохион байгуулж байна. Уг тэмцээнийг бэлтгэл ажил цэцэрлэг тус бүр дээр "Замын хөдөлгөөнийг цагаан толгой -2017" сэдэвт сургалтыг 4 сарын 20-ны өдрөөс 5 сарын 1-ний өдрүүдэд замын цагдаагийн албан хаагчид, хүүхдийн цэцэрлэгийн захиргаатай хамтран амжилттай зохион байгуулж дууссан байна.
Тэмцээнд оролцохдоо Хүүхдийн цэцэрлэг бүр 1 баг оролцуулах бөгөөд багийн бүрэлдэхүүнд 4-6 насны 12 хүүхэд, нэг багшийн хамт оролцож байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%