Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ - 2017" ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

2017-04-30

Бага насны хүүхдийг зам, тээврийн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг эзэмшүүлж, замын хөдөлгөөнд оролцох дадал, соёлд сургах, цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгч багш нарын замын хөдөлгөөний дүрмийн талаар заах арга зүйн түвшинг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдсан "Замын хөдөлгөөний цагаан толгой - 2017" тэмцээний ялагчид тодорлоо. Тэмцээний тэргүүн байранд Эрдэнэбулган сумын 1-р цэцэрлэгийн У.Төрболд ахлагчтай "Сонор" багийн хамт олон, дэд байранд Эрдэнэбулган сумын 2-р цэцэрлэгийн М.Төгөлдөр ахлагчтай "Шонхор" багийн хамт олон, гутгаар байранд Эрдэнэбулган сумын 8-р цэцэрлэгийн Ц.Мөнгөн ахлагчтай "Сондор" багийн хамт олон шалгарч, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнуулсан байна. Мөн шилдэг зохицуулагчаар Эрдэнэбулган сумын 2-р цэцэрлэгийн "Сонор" багийн ахлагч М.Төгөлдөр шалгарсан бол шилдэг зохион байгуулагч багшаар 2-р цэцэрлэгийн "Сонор" багийн багш Г.Солонго шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.
Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс "Замын хөдөлгөөний цагаан толгой - 2017" тэмцээнд оролцсон бүх хүүхдүүдийн хичээл зүтгэлийг нь үнэлж, тэдэнд гарын бэлэг гардуулж, бяцхан үрсээ баярлууллаа.
Мөн зохион байгуулагчид тэмцээний тэргүүн байрны шагналд өргөмжлөл 300000 төгрөг, дэд байранд өргөмжлөл 200000 төгрөг, гутгаар байранд өргөмжлөл 100000 төгрөг, шилдэг зохицуулагчийн шагналд өргөмжлөл 20000 төгрөг, шилдэг зохион байгуулагч багшийн шагналд өргөмжлөл 20000 төгрөгийг тус тус олгосон байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%