Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА.

2017-10-29

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагт хуралдлаа. Хуралдаанаар аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдааны товыг тогтоох, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсч хөгжсөний 25 жилийн ойг тэмдэглэх тухай, журам батлах тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцэж, аймгийн ИТХ-ын төсвийн тодотголтой холбоотойгоор ээлжит бус хуралдааныг 11-р сарын 15-нд, аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдааныг 12 дугаар сарын 01-нд хуралдуулахаар товлож, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсч хөгжсөний 25 жилийн ойг ирэх 12-р сард тэмдэглэхээр тогтож тус тус баталлаа. Харин журам батлах асуудлыг хойшлуулав.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%