Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АРХАНГАЙ АЙМАГТ “АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОЛОН НИЙТИЙН ДЭД ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛАГДАВ

2017-11-14

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Архангай аймаг дахь “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр сонгогдсон И.Ням-Осор, Э.Цэрэндолгор, С.Нармандал нартай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Өсөхбаяр, Авлигатай тэмцэх газрын аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны ахлах комиссор Т.Төгөлдөр нар хамтран ажиллах гурвалсан гэрээнд энэ сарын 15-ны өдөр гарын үсэг зурлаа.
Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд нь Архангай аймаг дахь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих, хүнд суртал чирэгдлийг арилгах, төсөв санхүүгийн болон нийтийн албан тушаалтнаас гарч буй шийдвэр, тэдгээрийн ил тод нээлттэй байдлыг хангах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт олон нийтийн хяналтыг тавьж, хамтран ажиллах юм.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон бусад хууль, тогтоомжид заасныг үндэслэн аймаг, нийслэл, сум дүүрэг дэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэргэд авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн албан тушаалтнаас гарч буй шийдвэр, төсөв санхүүгийн үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт иргэд олон нийтийн зүгээс хяналт тавих чиг үүрэг бүхий “Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд”-ийг аймаг бүрт сонгон шалгаруулсан байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%