Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2017-11-14

Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, аймгийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж баталлаа. Хуралдаанд нийт 39 төлөөлөгч ирэх ёстойгоос 30 төлөөлөгч ирж, ирц 76,9 хувьтай байв. 2017 оны орон нутгийн төсвийн нийт орлогыг 8820,027,6 мянган төгрөгөөр, тусгай зориулалтын шилжүүлгийн өөрийн орлогыг 142,146,3 мянган төгрөгөөр, улсын төсвөөс авах санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг, тусгай зориулалтын шилжүүлгийг 57314853.8 мянган төгрөгөөр тус тус баталлаа. Аймгийн 2017 оны орон нутгийн төсвийн зарлагыг 66 тэр бум 277 сая 27,7 мянган төгрөг байхаар батлав.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%