Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДААС НЭГИЙГ СОНГОЖ, АЙМГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА

2017-11-28

Аймгийн засаг дарга Ц.Мөнхнасантай гадаад айлчлалынх нь талаар хэсэг хугацаанд ярилцлаа.
Сайн байна уу Та сайхан гадаад айлчлал хийж, АНУ-ыг зориод ирлээ. Энэ талаараа бидэнтэй хуваалцаач?
АНУ өмнө нь байсныгаа ахин шинээр бий болгох гэж, экологийн тэнцвэрт байдлаа хадгалах гэж зүтгэж байна. Жишээ нь, Колорода мужийн Денвер хотод байх тусгай хамгаалалттай газрыг үзсэн. Тэр газарт эхлээд хиймийн үйлдвэр, дараа нь цөмийн зэвсгийн үйлдвэр байсан байна. Тиймээс тэнд байгаа ургамал, амьтны зүй тогтол нь алдагдаж, үгүй болсныг тусгай хамгаалалтад авч ахин сэргээж, хэвийн байдалд нь оруулж байгаа юм билээ. Тэнд газрын харилцааны чиглэлээр ч хувийн, төрийн өмчийн гэх мэтээр эзэмшүүлсэн олон шинэлэг зүйл байна. 
Байхгүй зүйлээ бий болгох гэж байгаа улсын жишээтэй танилцах энэ аяллаас байгаа зүйлээ хайрлаж хамгаалах ажлыг эхлүүлэх цаг нь болжээ гэдгийг олж харлаа. 
Бид аймгийн хэмжээнд 23 газрыг судалж байгаад 2017 оны жилийн эцсийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж, сум орон нутгийн тусгай хамгаалалтад авах зорилготой байна. Үүний өмнө сум орон нутгийн удирдлагуудтай нээлттэй ярилцаж, мэдээлэл солилцоно. 
-Аймагтаа хэрэгжүүлж болохуйц ямар туршлагууд анзаарагдаж байв? 
-Монгол улсын хэмжээнд 33 газар улсын тусгай хамгаалалтад байна. Тэрний нэг нь Хангайн нурууны цогцолбор газар гэж манай аймагт байгаа. 
Бид орон нутгаасаа тодорхой хөрөнгө гаргаад, эко системийг нь хамгаалж хайрлаад аймагтаа ийм тусгай хамгаалалт бүхий газрыг бий болгоё гэж бодож байна. Энэ нь цаашдаа аялал жуулчлалтай ч холбогдоно. Тодорхой орлого олдог болно. Ийм газрыг орон нутгийн хамгаалалтад авах 23 газраасаа сонгоё гэж байгаа. Яг одоогоор газраа сонгоогүй байна. Орон нутгийн удирдлагуудтайгаа ярьж байгаад шийднэ. 
Хамгаална гэдэг нь маш өргөн хүрээний ойлголт. Харин иргэд байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч л хамгаалах юм шиг өрөөсгөл ойлгодог. Гэтэл тийм биш. Бид иргэдтэйгээ хамтарч хамгаалах, нөөц баялгийг нь ашиглах шаардлагатай болсон байна.
Самрын үеэр тодорхой газрыг иргэд, нөхөрлөлүүдэд хариуцуулж хамгаалуулаад эргээд тэдгээр иргэддээ ашиглуулах ажлыг туршихад үр дүнтэй байгаа нь харагдсан. Үүн дээр түшиглээд байгаль орчны нөхөрлөлүүдийг дэмжиж ажиллах, цааш нь бий болгох, шинэ санал санаачилгуудыг нэвтрүүлэх ажлыг хийнэ. Манай аймгийн Булган сумын Мойгонхон нөхөрлөл л гэхэд эзэмшлийн газраа орон нутгийн тусгай хамгаалалтад авчихсан, хамгаалахын зэрэгцээ ойгоос гарч байгаа хаягдлаар био нүүрс хийж зах зээлд борлуулж орлого олж байгаа сайн жишээ байна. Тэгэхээр ийм боломжуудыг иргэддээ бий болгож өгөх шаардлагатай байна.
Архангай аймаг олон сайхан голуудтай ч тэдгээрт байгаа загасны асуудал хүнд болсон. Ялангуяа тул загасыг ихээр агнаж байна. Үүнд ямар ч хараа хяналт байхгүй.Гэтэл Сэлэнгэ аймагт нутгийн иргэд нь загасаа үржүүлж хамгаалдаг. Түүн дээр нь спорт загасчлалын зөвшөөрөл олгож, олсон орлогын тодорхой хувийг иргэдэд өгдөг сайн туршлагууд байна. Үүнийг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. 
Туршлага судалж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын маань эхлэл үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаа. 
-Тусгай хамгаалалттай газрууд босоо удирдлагатай байдаг. Аймаг орон нутагтай яаж хамтарч ажилладаг вэ? Аймгийн бодлоготой хэрхэн уялддаг юм бол? 
-Тусгай хамгаалалттай газрын тухай хуулиараа энэ газарт мал бэлчих хүртэл хориотой. Энэ газар дээр ямар нэг асуудал үүсэхэд байгаль орчны сайд шийддэг. Бид яагаад орон нутгийн хамгаалалтад авах гээд байгаа вэ гэдгийн ялгаа нь үүнд байгаа. Орон нутгийн хамгаалалтад авснаар нөгөө янз бүрийн лиценз зөвшөөрөл алга болно. Мөн тэр газартаа дээр хэлсэнчлэн нөхөрлөлүүдээ байгуулаад байгалийн баялгаа хамтраад хамгаалаад явах боломжтой болно. 
Тусгай хамгаалалттай газрын чиглэлээр бид хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэх гэж байгаа. Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжиж байгаа. 
Манай Хорго Тэрхийн байгалийн цогцолборт газар нь тусгай хамгаалалттай газар. Үүн дээр иргэдийн орлого олох боломжийг бүрдүүлэх, аялагчдыг тодорхой хил заагтай явуулах, дэг журманд оруулахад анхаарах шаардлагатай байна. 
Мөн иргэдийг мэдээллээр хангах, мэдлэгжүүлэх шаардлагатай байна. Хүмүүс маань мэдлэгтэй, ойлголттой болно гэдэг нь хөгжлийн гарц байх болно.
-23 газрыг тусгай хамгаалалтад авна гэлээ. Тэнд хамгийн түрүүнд ямар ажлыг эхлүүлэх вэ? 
-Эхний ээлжинд төлөвлөж буй 23 газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг аймгийнхаа ИТХ-аар хэлэлцүүлэхээс эхэлнэ. Эдгээр газруудаа маш сайн судалгаа хийж сонгосон. Орон нутгийн удирдлагуудаа энэ талын мэдээллээр бүрэн хангана. Ингэснээр бодлогоо хэрэгжүүлэхэд үр дүнтэй, үүрэг оролцоо нь ч тодорхой болно. Дээрх 23 газраасаа эхний ээлжинд нэг газрыг сонгож аймгийн хамгаалалтад авч хамтран хамгаалах ажлыг эхлүүлнэ. Энэ нь бусад аймагт байхгүй шинэ зүйл. 
Сонирхуулахад Дэнвэр хотын “Дэнвэр зоо” паркад тахь, тэмээ байдаг юм байна. Тэнд манай монголоос хүн ажиллаж байна. Монголд Дорноговийн Ихнарт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, түүнийг нь дэмжиж ажилладаг байна. Энэ чиглэлээр биднийг дэмжиж ажиллаач гэсэн санал хэлсэн байгаа. 
Газруудаа тусгай хамгаалалтад авахаар, энэ газартаа ийм үйл ажиллагаа явуулж, ингэж харж хамгаалах юм гэдэг саналаа явуулаад дэмжүүлж ажиллах бодолтой байгаа.
Орон нутгаасаа тодорхой хэмжээний цалин зардал, төсөв мөнгийг нь гаргаад тэгээд олон улсын байгууллагад хандан техник тоног төхөөрөмжийг нь гаргуулаад хамтарч ажиллах гэж байгаа. Бид өөрсдийн байгаа газар дээрээ судалгаа хийгээгүй байгаа. Тэд бас давхар судалгаа хийдэг юм байна. Судалгаа нь даац тогтоохоос эхлээд их нарийвчлалтай юм байна. Мал байх газрынхаа даацыг үнэн зөв тогтоодог нарийн технологийн аргачлалууд байна. Энэ чиглэлээр нь судалгаанд нь хамтарч ажиллах санал тавьж байгаа. 
-Аяллын явцад хамтын ажиллагаа эхэлсэн гэж ойлгож болох уу? 
-Архангай аймгийг оролцуулахад болохгүй зүйл байхгүй юм байна гэсний үндсэн дээр хамтран ажиллах санал тавьсан. Бид өөрсдөө газраа хамгаалаад тэрийгээ зүй зохистой ашиглаад ан амьтнаа өсгөн явах жишээ болохуйц газар сонгоё гэж байгаа. Надтай цуг Дорноговь, Дорнод, Хэнтий аймгаас хүмүүс явсан. 
О.Заяа

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%