Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХУРИМТЛАГДСАН ӨРНӨӨС САЛЛАА, ЦААШДЫН АЖЛАА ЭРЧИМЖҮҮЛНЭ

2017-11-28

“Архангай-АЗЗА” Төрийн өмчит ХК-ийн захирал Ю.Ганзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Юуны өмнө танай байгууллагын ажил төрлийн талаар сонирхъё. Ажлаа аваад багагүй хугацаа өнгөрсөн байна?

-“Архангай АЗЗА” ТӨХК-ийн захирлаар томилогдоод зургаан сар шахам болж байна. Өнгөрсөн хугацаанд компанийхаа ажлыг үндсэндээ цэгцэлж, ямар түвшинд явах ёстой тэрэнд нь хүргэлээ гэж хэлж болно. Манай компанийн хувьд машин техникийн хувьд тааруу байвал хамаг ажил нь явахгүй л дээ. Тиймээс хамгийн түрүүнд техник, хүнд машин механизмуудаа шинэчлэх, засч янзлах зэргээр энэ жилийн дулааны улиралд хийх ажлынхаа бэлтгэлийг хангалаа. Энэ оныхоо эхний төлөвлөгөөт ажилдаа гараад явж байна.

Манай замын ажилчид маань хүнд нөхцөлд ажилладгийг та бүхэн мэднэ. Тиймээс тэдний нийгмийн асуудалд зайлшгүй анхаарах ёстой гэж үзсэн. Компаний ТУЗ-өөр батлуулсны дүнд зарим ажилчдадаа 10-аад сая төгрөгийнбуцалтгүй тусламж үзүүллээ. Зуны их ажлын өмнө ажилчдынхаа урам зоригийг сэргээх үүднээс уралдаан тэмцээний арга хэмжээг зохион байгуулсан.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас энэ оны эхний улиралд хийсэн ажлаараа манай компани “хангалттай сайн” гэдэг үнэлгээ авсан. Цаашдаа манайхан эмх цэгцэндээ бүрэн орсон учраас ажилдаа амжилт гаргаж “онц” үнэлгээг авах боломж дүүрэн бий.

Өмнөх онд хуримтлагдаад байсан 200 гаруй сая төгрөгийн өрийг барагдуулсан. Цаашдаа өр үүсгэхгүй, компанийн санхүүгийн хувьд ашигтай ажиллах талаар төлөвлөсөн, эхнээс нь хэрэгжүүлээд явж байна. Компаний сайн засаглалын хувьд ч бэхжүүлэх ажлууд хийгдэж байгаа.

-Дулааны улирал эхэллээ. Танай ажил ид ундарна даа. Энэ жил хаана ямар замуудад ажиллах вэ?

-Энэ жил Зам тээвэр хөгжлийн яам, Замын цагдаагийн газар, манай байгууллага хамтран ажлын хэсэг байгуулж, 2017 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг баталсан. Төлөвлөсөн ажлуудын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, шинээр бий болгох, даваа гүвээнүүдэд аюулгүйн зогсоол байгуулах гэхчлэн хуваарьт ажлууд нэлээд бий. Энэ жилийн хувьд эдийн засгийн хүндрэлээс үүдэлтэйгээр шинээр зам барих ажил төлөвлөгдсөнгүй. Харьцангуй манай харьяаны зам шинэ тутам байдаг учраас үндсэн замуудаа арчлах, нөхөөс хийх зэргийн ажлууд бол хийгдэнэ. Манай харьяаны зам Цэнхэрийн гүүрнээс Солонготын даваа хүртэл байдаг л даа. Тэр хооронд миний хэлсэн бүх ажлууд хийгдэнэ гэсэн үг.

-Хаврын улиралд газар гэсч, замын эвдрэл ихсэх юм. Энэ жил ус ч ихтэйгээс болж байх шиг байна?

-Энэ бол яах аргагүй тулгамддаг асуудал. Эвдрэлийн шалтгаан нь нэгдүгээрт хүнд даацын машин. Хоёрт замын чанаргүй байдал. Гуравт ус ихтэй байгаагаас тухайн замын хөрсөнд ихээхэн нөлөөлж эвдрэл үүсгэж байна. Бид эвдрэлийн шалтгаанаа зөв тодорхойлж, болж өгвөл урьдчилан сэргийлэх, эвдрэлийг хэрхэн засч, бат бэх зам бий болгох тал дээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Зам тээвэр хөгжлийн яамнаас 2017 ондоо хүнд даацын машины жин хэмжигч /пүү/-ийг орон нутагтаа авч ажиллахаар болсон. Харьяалах замынхаа эхэнд пүүгээ байршуулаад зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү даацын машиныг явуулахгүй байх арга хэмжээ авна.

Замын чанарыг сайжруулах үүднээс УИХ, ЗГ-аас зам барьсан ААН-үүдийн тухайн замаа хариуцах хугацааг нэг жил байсныг гурван жил болгохоор яригдаж байна. Энэ нь их ач холбогдолтой хууль юм. Нэгэнт баригдсан замын чанарыг сайжруулах тал дээр нөхөөс хийсэн ч маш өндөр түвшинд янзалж, стандартыг хангах тал дээр хатуу анхаарна. Хувийн ААН-үүдийн хийж байгаа ажилд ч стандартыг хангуулах талаар хатуу хяналт тавьж, хяналтын багийг ажиллуулна.

Дулааны улиралд манай аймаг руу аялагчдын цуваа тасардаггүй учраас иргэдийн аюулгүй байдлыг хангахад “Архангай АЗЗА” ТӨХК-иас шалтгаалах бүхнийг хийж хэрэгжүүлнээ л гэж ойлгоход болно.

Ц.ӨНӨРЦЭЦЭГ

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%