Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ СИСТЕМИЙН ТУРШИЛТ АРХАНГАЙ АЙМГААС ЭХЭЛЛЭЭ

2017-11-29

Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат суманд мал эмнэлгийн гэрчилгээний системийг туршилтын журмаар нэвтрүүлэх, малыг ээмэгжүүлэх ажил хийгдэж байна. Ингэснээрмалын эмч баталгаажуулсан, эрүүл, гарал үүслийн гэрчилгээтэй малыг зах зээлд нийлүүлэх боломжтой болох юм.
Ээмэгжүүлсэн, бүртгэлтэй малыг борлуулахад Мах маркет, Мах импекс компаниудтай гэрээ байгуулан ажиллахаар болжээ. Мал эмнэлгийн гэрчилгээний системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд эхний ээлжинд 3500 хонийг ээмэгжүүлэн зах зээлд борлуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ удаад Өндөр-Улаан, Тариат сумын 600 хонийг туршилтаар ээмэгжүүлжээ.
Архангай аймгийн ХХААГ-ын дарга П.Гомбодорж: Архангай аймгийн хөгжлийн гол тулгуур нь мал аж ахуй. Тиймээс малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малыг эрүүл байлгах асуудал чухал. Гэхдээ малаа эрүүл гэдгийг нь баталгаажуулах бүртгэл дээр үндэслэн зах зээлд борлуулж чадвал мал махны үнэ нэмэгдэх талтай гэв.
15 аймгийн 180 суманд хэрэгжиж байгаа Швецарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Ногоон алт” төсөлд Архангай аймгийн Чулуут, Өндөр-Улаан, Тариат, Ихтамир сум хамрагддаг. Энэ төсөл бэлчээрийн менежтментийг боловсронгуй болгох, малчдын байгууллагыг үүсгэх, малчдын хоршоод, хадгаламж зээлийн хоршоог хөгжүүлж, үйл ажиллагааг нь дэмжихэд чиглэдэг. Энэ удаад төслөөс малын эрүүл мэндийн чиглэлээр мал эмнэлгийн гэрчилгээний системийг нэвтрүүлэхээр туршиж байгаа юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%