Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АРХАНГАЙ АЙМАГТ ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ НӨӨЦЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

2017-11-29

11-р сар гарсаар хэд хэдэн удаа цас орсон нь нэг талаар өвөлжитийн бэлтгэлийгшалгаж, нөгөө талаар өвөлжилт хүндрэх дохиог өгч байна. Манай аймгийн хувьд ХАА-н салбарын өвөлжилтийн бэлтгэлийг 6-р сараас эхлүүлж, 80 орчим хувьтай хангажээ.
Өвөлжилтийн бэлтгэлийн талаар Өндөр-Улаан сумаас мэдээлэл авлаа. Энэ өвөл Өндөр-Улаан суманд 1350 өрхийн 460,0 гаруй мянган толгой мал өвөлжих юм байна. Сумын аюулгүйн нөөцөд 100 тн өвс, байгалийн хадлан 6000 тн, 80 тн гар тэжээл бүрдүүлэх үүргийг авсан байна. Харин 75 тн өвс, 4500 тн байгалийн хадлан, 45 орчим тн гар тэжээл бэлтгэжээ. 11-р сарын эхээр Өндөр-улаан суманд 2-3 удаацас орсон ч одоогоор өвөлжилт хүндэрсэн баг байхгүй байгаа юм байна.
Энэ жил аймгийн аюулгүй нөөцөд 500 гаруй тн өвс, 100 орчим тн тэжээлийг бэлтгэхээр төлөвлөсөн аж. Энэ дагуу одоо ч өвс худалдан авч нөөцөлж байгаа юм байна. Харин тэжээл худалдан авахдаа хуулийн дагуу зарлах юм байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%