Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ БУУРУУЛАХ “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” АЯН ЭХЛЭВ

2017-11-29

Архангайд хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах “Нэгдүгээрт хүүхэд” аяныг энэ сарын 20-ны өдрөөс нэг сарын хугацаатай эхлүүлэв. Аяны зорилго нь хүүхэд хамгааллын асуудлыг онцлон “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор олон нийт рүү чиглүүлж сурталчлан таниулах, талуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Аян нь эрүүл мэнд, боловсрол, хэвлэл мэдээллийн салбарууд болон сумдын хүүхдийн төлөө зөвлөлийн хүрээнд явагдах юм.
Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах “Нэгдүгээрт хүүхэд” аяныг явуулснаар байгууллага бүр өөрийн чадавхид тулгуурлан хүчирхийллийг бууруулах ажлыг санаачлан хийж тогтмолжуулсан байх, хүүхдийн асуудлаарх олон нийтийн ойлголт, хандлага нэмэгдэж, хүүхдийн хөгжил, хамгаалалд төрийн байгууллагуудын хариуцлага нэмэгдэн ажлын уялдаа холбоо сайжирсан байх үр дүнг хүлээж байгаа ажээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%