Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2017-11-29

2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдаан 17:00 цагт эхэлж, хуралд 7 тэргүүлэгч оролцож, ирц 63,6 хувьтай байв. Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дараалал тогтоож, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 онд хийсэн ажлын тайлангийн талаар санал солилцлоо.
Аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаанаар:
1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2017 онд хийсэн ажлын тайлан
2. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
3. аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 онд дэвшүүлсэн зорилтын тухай
4. Аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
5. 2018 оны орон нутгийн төсвийн төслийн тухай
6. Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр болов.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%