Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АРХАНГАЙ АЙМАГТ 5,3 САЯ ТОЛГОЙ МАЛ ӨВӨЛЖИНӨ

2017-11-29

Нийт нутгийн 80 гаруй хувь нь гантай, бэлчээрийн ургац олон жилийн дунджаас доогуур байгаа тул нөөцөд бэлтгэх өвс тэжээлийн 30-40 хувийг л дотоодоосоо бэлтгэж, 16 сумын аюулгүй нөөцөд өвс тэжээлийг худалдан авахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар аймгийн нөөцөд 110 тн өвс, сумдын нөөцөд 859.6тн өвс, 124.6 тн тэжээл, нөөцлөж, малчдын түвшинд 53817.5 тн өвс, 814.9 тнгар тэжээл,  178.5 тн ногоон тэжээл, 4 тн дарш, 15.5 тн давс бэлтгээд байна.

Манай аймгийн 19 сумын 101 багт 17.0 мянган малчин өрхөд 5.3 сая толгой мал өвөлжих урьдчилсан тоо байна. Зуншлагын байдал, бэлчээрийн ургац тааруу байгаагаас өмнөх жилүүдийнхээс илүү олон малчин өрх отор нүүдэл хийх судалгаа гарчээ. Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт Цахир, Хангай, Чулуут, Булган, Цэнхэр Ихтамир, Тариат сумдын 620 өрхийн 345.4 мянган толгой мал өвөлжих юм байна. Мөн Чулуут Хангай, Цэцэрлэг, Өгийнуур, Хайрхан, Жаргалант сумдаас 64 өрхийн 50.5 мянган толгой мал Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод аймгуудын нутагт отроор өвөлжих ажээ. Харин Төв, Булган, Орхон, Баянхонгор аймгуудаас 27 өрхийн 15.3 мянган толгой мал Ихтамир, Хотонт, Батцэнгэл, Булган, Өлзийт сумдын нутагт отроор өвөлжихөөр байна. Цэцэрлэг, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Цэнхэр, Эрдэнэбулган, Тариат сумдын 402 өрхийн 221.1 мянган толгой мал өөрийн аймгийн бусад сумын нутагт өвөлжих юм байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%