Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, СЕМИНАР БОЛЖ БАЙНА

2017-11-28

Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтны сургалт семинарыг энэ сарын 23-аас 24-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалт семинарт Аймгийн Ерөнхий боловсролын 33 сургуулийн захирал , сургалтын менежер 55, нийт 88 удирдах албан тушаалтан хамрагдаж байна.
Сургалт, семинар нь 2017-2018 оны хичээлийн жилд Монгол улсын Засгийн газар, БСШУСЯ, аймгийн ИТХ, Засаг даргаас боловсролын талаар дэвшүүлсэн бодлого, шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангахад анхаарах асуудал, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн өнөөгийн байдалд дүгнэлт өгөх, судлагдахуун тус бүрээр нарийвчилсан мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгөхөд чиглэж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%