Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна гатай тэмцэх газрын ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна

2014-08-18

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймгийн 13 суманд 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.
Ажлын хэсэг авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах, хандив, бэлэг, давхар ажил эрхлэлтэй холбоотой асуудлыг хянан шалгах, сум хөгжүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжих сангийн зарцуулалтыг хянан шалгах, төрийн албан хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд арга зүйн туслалцаа үзүүлэх, төрийн үйл ажиллагаанд оролцох иргэдийн идэвхийг өрнүүлэх, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах ажлын хүрээнд аймаг, сумдын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллага, аймаг, сумдын ИТХ-ын ажлын алба, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагаас гаргасан шийдвэр, төрийн байгууллагын удирдлагаас гаргасан дүрэм, журам, заавар, төлбөр, хураамж тогтоосон баримт бичиг болон хууль тогтоомжид заасан хориглолт, хязгаарлалтыг хэрхэн мөрдөн ажиллаж байгаатай танилцав. Сүхбаатар аймаг нь авлигын индексийн үзүүлэлтүүдээр 0.77 хувьтай гарсан нь авлигад өртөх бага эрсдэл бүхий аймагт тооцогдож байна. Харин төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд өгсөн хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээгээр 2 оноо буюу бусад аймгуудаас хамгийн бага үзүүлэлттэй байна. Энэ нь аймгийн Засаг даргын Тамгын газрын авлигаас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаатай шууд холбоотой юм. Иймд Авлигатай тэмцэх газраас “Мерси кор” олон улсын байгууллагатай хамтран “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-тэй болгосон бөгөөд шинжээчдийн өгсөн дээрх үнэлгээнд аймгийн төрийн байгууллагын удирдлага, албан хаагчид дор бүрнээ дүгнэлт хийж, цаашид авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатай юм. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийг сумдад ажиллах явцад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулаагүй, шийдвэр гаргах албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбар гаргадаггүй, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өөрийгөө болон хамаарал бүхий этгээдээ урамшуулсан зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрлээ. Харин Баруун-Урт, Сүхбаатар сумын хувьд авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр, Түмэнцогт сумын хувьд төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж байгааг Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг онцлон тэмдэглэж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%