Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Сум сурталчлах соёлын өдөр" болж байна.

2017-12-03

"Сум сурталчлах соёлын өдөр"-ийг Баянхонгор аймаг зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааны ээлж 2017 оны 12 дугаар сарын 03-ны билэгт сайн өдөр Шинийн 15-нд тохиож "Өлзийт сум сурталчлах соёлын өдөр" болж байна.
"Сум сурталчлах соёлын өдөр"-ийн нээлт баганат талбайд эхэлж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Отгонбаяр уг үйл ажиллагаанд оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагааны дараа аймгийн Хөгжимт драмын театрт Шашин, урлагийн цэнгүүн, Өлзийт сум, Ламын гэгээний түүх соёлын үзэсгэлэн, "Өлзийтөд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа, аймгийн начин Б.Ишжанцангийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаанаар үргэлжилж байна.
"Сум сурталчлах соёлын өдөр" нь сумын түүх, өв соёл, хүн зоныхоо амжилт бүтээлийг сурталчлах ач холбогдолтой юм.

                                                                                                      Ц.Мөнхзул /2017.12.03/

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%