Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ХУГАЦААНЫ ЦОЛ ОЛГОЛОО.

2017-12-04

Монгол Улс тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр боллоо.
Эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа хамт олноо манлайлан, үр бүтээлтэй ажилласан, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Лхагва-Очирыг ЦЕГ-ын цагдаагийн гавъяа тэмдгээр, хугацааны цагдаагийн хошууч цолоор Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад н.Батхуяг, хугацааны ахмад цолоор Өгийнуур сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Мөнхнасан, хугацааны ахлах дэслэгч цолоор Хайрхан сумын хэсгийн төлөөлөгч Д.Цэнд-Аюуш, Булган сумын хэсгийн төлөөлөгч Н.Эрхэмбаяр нарыг, Холбоо мэдээллийн инженер М.Даваадалайг офицерын бүрэлдэхүүнд оруулж цагдаагийн дэслэгч цолоор тус тус шагнасан байна.
ЦЕГ-ын шагнал болон хугацааны цол шагнагдсан алба хаагчдадаа ажлын өндөр амжилт хүсье.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%