Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Архангай аймгийн 19 сумын 33 сургууль гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй боллоо

2017-12-04

Архангай аймгийн Онцгой байдлын газраас “Сургуулийн цогц аюулгүй байдал” сургалтыг энэ онд гурван удаа бүсчлэн зохион байгуулсан. Гурван удаагийн бүсчилсэн сургалтанд сургуулийн захирал, нийгмийн ажилтан, багш нар нийт 120 гаруй хүнд нийт 64 цагийн дадлага сургалтанд хамрагдсан байна.

Тус сургалтыг Японы хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй “Зудад нэрвэгдсэн малчдын хүүхдүүдэд боловсролын дэмжлэг үзүүлэх, сургуульд түшиглэн гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Архангай аймгийн 19 сумын 33 сургуулийг хамруулсан юм. Сургалтын үр дүнд Ерөнхий боловсролын сургуулиуд орчныхоо эрсдэлийг үнэлэн, гамшгийн эрсдэлийг бууруулах, сургуулийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулах аргазүйд суралцаж, улмаар сургуулийн багш ажилчид, сурагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг үнэлэх, бууруулах, төлөвлөгөө боловсруулах мэдлэг чадварыг түгээн дэлгэрүүлж, сургууль тус бүр гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө шинэчлэн боловсруулж баталгаажуулсан байна.

Энэхүү гурван удаагийн сургалтыг гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүргийн биелэлтийг хангаж Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, Японы хүүхдийг ивээх сангийн аймгийн салбар хамтран явуулжээ.
Архангай /МОНЦАМЭ/.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%