Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Өгийнуур суманд тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

2017-12-04

Архангай аймгийн Өгийнуур сумын иргэд, хүүхэд хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд зориулж Ногоон Ази ТББ-аас тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. 

Тухайлбал, сумын Эрүүл мэндийн төвд чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, Ерөнхий боловсролын сургуульд  иж бүрэн 2 компьютер, Соёлын төвийн шал, дээврийн засвар, хүүхдийн цэцэрлэгийн цонх, шалыг бүрэн солих ажлыг 137.454.328 мянган төгрөгөөр засварлаж дууссан байна. Мөн найман ханатай сургалтын гэр, дэд станц барьж байгуулсан ба 2015-2017 онуудад цөлжилтийн эсрэг ойжуулалтын ажилд 50 га газрыг хашиж элсний нүүдлээс хамгаалах зорилгоор улиас 22500 ширхэг, хайлаас 14000 ширхэг, чацаргана 36000 ширхэг нийт 72500 ширхэг мод тарьж ногоон төгөл бий болгожээ. Мөн 6х20 хэмжээтэй 6 ширхэг хүлэмж байгуулж өргөст хэмх, тарвас, улаан лооль, чинжүү, цагаан манжин, салатны навч зэргийг тариалж 150 орчим төрлийн нарийн ногоо хураан авч сумын иргэдийн хэрэгцээг хангаж байна.

Дээрх төсөл нь 30 хүнийг ажлын байраар хангаж, бэлчээр талбай услалтын 3, хүн амын ундны усны 1 худаг, ундны ус зөөвөрлөх зориулалтын 1 машин нийлүүлж, ундны усны аюулгүй байдлын орчныг бүрэн хангажээ.

Архангай аймгийн Өгийнуур сум БНСУ-ын хөрөнгө оруулалттай Ногоон Ази ТББ-тай хамтран ажиллах саналыг 2013 онд тавьж,  2014 оны 12-р сарын 26-ны өдөр Сумын Засаг дарга Л.Алтангэрэл, тус ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга И Шин Чол нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн “Өгийнуурын иргэдийн төгөл” байгуулах ойжуулалтын төсөл хэрэгжиж эхэлсэн юм.
Архангай /МОНЦАМЭ/.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%