Аймгийн ИТХ-аас жил болгон сумдынхаа ИТХ-ын ажил байдалтай
танилцан, шалган туслах чиглэлээр ажилладаг билээ. Аймгийн ИТХ-ын даргын
баталсан удирдамжийн дагуу Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Чулуунбат, Мэдээлэл, Орон нутгийн хэлтсийн дарга Д. Оюунцэцэг, ГХУСАЗСЗ-ийн ажил хариуцсан мэргэжилтэн Г.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ ,
Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт сумдад ажиллалаа.
Ажлын хэсэг сумдын ИТХ-ын 2017 оны үйл ажиллагаатай танилцан, хяналт шалгалт хийж, цаашид анхаарах ажлын талаар үүрэг чиглэл өгч, аргазүйн зөвлөгөө зөвлөмж өгч ажиллав.
Түүнчлэн аймгийн Цагдаагийн газраас ажлын хэсгийн бүрэлдэхүүн хамтран ажиллаж, ГХУСАЗСЗөвлөлийн ажил байдалтай танилцан сургалт, сурталчилгаа хийв. Энэ үеэр мөн аймгийн ИТХ-аас зохион байгуулж буй ажлын талаар товч мэдээлэл хийж, иргэдээс сумдын ИТХ-ын үйл ажиллагааны талаар судалгаа авлаа. Сумдын ИТХ-ын үйл ажиллагааг шалган, туслах ажиллагаа үргэлжилж байна.
