Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ЦӨМ СҮРГИЙН МАЛЫН ТОО 512.0 МЯНГАД ХҮРЧ, НИЙТ СҮРГИЙН 10 ОРЧИМ ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

2017-12-05

Архангай аймгийн Иргэдийн Òөлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр тогтоолоор “Цөм сүргийн үржлийн төв”-ийг байгуулах шийдвэр гарч аймгийн Засаг даргын захирамжаар “Цөм сүргийн үржлийн төв”-ийг байгуулсан. Одоогийн байдлаар тус төв нь 180 толгой хээлтүүлэгчид үзлэг ангилалт хийæ, æишигт тэнцсэн 144 хээлтүүлэгчийг малчдын захиалгаар түрээсээр ашиглуулж байна.

Мөн махны шинэ хэвшлийн үхрийг нутагшуулан өсгөн үржүүлэх, цус сайжруулах, махны чиглэлийн өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулан борлуулах зорилгоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас махны чиглэлийн Хар ангус үүлдрийн-4, Лимузин үүлдрийн-1 өсвөр бухыг авч малчдад гэрээгээр нийлүүлэн малын чанар, үржлийн ажлыг сайжруулах ажлыг зохион байгуулж байгаа ажээ.

Цөм сүргийн үржлийн төв нь Сэлэнгэ үүлдрийн 15 үнээнд, Эрдэнэмандал сумын “Ар баян эрдэнэ”- хоршоо, Идэр–Улаан багийн 2 суурийн 200 эм хонинд, мөн хоршооны цөм сүргийн 600 эм хонинд гардан хээлтүүлэг хийж, мал үржлийн ажлыг технологийн дагуу гүйцэтгэжээ.

Цөм сүргийн малын тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор нийт 52.4 мянгантолгой малыг ангилалтанд хамруулж, 8745 толгой малыг ээмэгжүүлэн бүртгэлжүүлжээ. Өнөөдрийн байдлаар цөм сүргийн малын тоо 512.0 мянгад хүрч, нийт сүргийн 10 орчим хувийг эзэлж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%