Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ 2017 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТООЛЛОГО ЭХЭЛНЭ

2017-12-05

Архангай аймагт мал, тэжээвэр амьтдын 2017 оны жилийн эцсийн тооллого 12 дугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд явагдана. Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 11 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан байна. Бэлтгэл ажлын хүрээнд сумдын төрийн сангийн мэргэжилтнүүдийг энэ сарын 1-нд мал тооллогын маягт шинэчлэгдсэнтэй холбоотойгоор сургалтанд хамруулсан ба сургалтанд суусан хүмүүс сумандаа очиж мал тооллогын ажлын тоологч нарыг мэдээллээр хангах ажлыг энэ сарын 5, 6-нд зохион байгуулах юм.

Нийт нутгаар цас ихэсч, өвөлжилт хүндэрч болзошгүй тул сум, багийн түвшинд мал тооллогын бэлтгэл, зохион байгуулалтыг сайтар хангах, малчдыг мал тооллогод идэвхитэй оролцуулах , малаа ялангуяа бод малыг бэлэн байлгахыг урьдчилан мэдэгдэх, өрх нэг бүрийн малыг биечлэн тоолох, мөн тавиул, алдуул, отроор өөр аймаг, сумын нутагт яваа малыг тооллогод хамруулах, орхигдуулахгүй байх, тооллогын багийг хариуцлагатай, туршлагатай хүмүүсээр ахлуулах зэрэгт онцгой анхаарах хэрэгтэйг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%