Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“УСНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ“-Г ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨЛДӨВ

2017-12-06

2012 оноос Монгол Улсын Засгийн газраас усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2014 оноос 21 аймагт хэрэгжүүлсэн байна. Харин өнгөрөгч 2016 онд хэрэгжилтийн үйл явцыг үнэлэхэд 10 аймагт усны аюулгүй байдлын төлөвлөгөөг эрчимжүүлэх шаардлагатай гэж үнэлэгдсэн байгаа юм. Энэ аймгуудын дунд Архангай аймаг орсон бөгөөд усны аюулгүй байдлын үндэсний зөвлөх мэргэжилтнүүд дээрх аймгуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болжээ. Үүний дагуу Эрүүл мэндийн яамны “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө“-ний үндэсний зөвлөх С.Бурмаа манай аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан болон Засаг даргын орлогч Б.Болормаатай уулзаж “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө“-ний талаарх мэдээллийг өгч, цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөлөө.

Эрүүл мэндийн яамны “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө“-ний үндэсний зөвлөх С.Бурмаа Архангай аймагт өчигдөр ажиллаж, ус сувгийн “Ундарга” ТӨХК-тай хамтран ундны усны эх үүсвэрийн эрсдлийн үнэлгээг гаргасан байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%