Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АРХАНГАЙ АЙМАГТ МАЛЫН ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ГАРАЛТ 43,7 ХУВИАР БУУРЧЭЭ

2017-12-05

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд энэ онд архангай аймгийн 4385.5 мянган толгой малыг технологит хугацаанд нь хамруулсан ба өмнөх онтой харьцуулбал халдварт өвчний гаралт 43.7 хувиар буурчээ. Аймгийн хэмжээнд паразит өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд нийт 1500.0 мянган толгой мал, бруцеллёз өвчний тандалт шинжилгээнд 13.8 мянган толгой малыг хамруулж, нийт 517.0мквадрат малын хашаа хороо,тоног хэрэгсэл, хэвтэр бууцанд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%