Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ ИРГЭДИЙН 13 ХУВЬ НЬ АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙНА

2017-12-07

Архангай аймгийн хэмжээнд 3513 хөгжлийн бэрхшээлтэй хүн байдгийн 479 нь Эрдэнэбулган суманд байдаг. Манай аймагт хөдөлмөрийн насны 1200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 167 хүн л өөрөө өөртөө ажлын байр бий болгож, хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Бусад нь ажилгүй, группын мөнгөнөөс өөр орлогогүй амьдардаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлд 25-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулах ёстой гэж заасан ч  энэ хууль хэрэгждэггүй байна.  

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах шинэ хууль батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг ханган ажиллах Орон тооны бус зөвлөл байгуулагдсан бөгөөд тус зөвлөлөөс 10 төрлийн сургалтад давхардсан тоогоор 360 иргэнийг сургалтад хамруулжээ. Зөвлөлийн үйл ажиллагааны зардалд 4.283.800 төгрөг, ажлын албаны гишүүдэд 6 сарын урамшуулал болох 3.600.000 төгрөгийг шийдэж өгчээ.   

НҮБ-аас 12 дугаар сарын 3-ны өдрийг Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяар энэ өдрийг 36 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ.Эрхийн энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилготой уриаг дэвшүүлдэг бөгөөд энэ жил “Хандлагыг өөрчилье, Хамтдаа хөгжье” уриатай байв.

Архангай аймагт энэ өдрийг аймгийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоодын Зөвлөлөөс спортын арга хэмжээ болон ХДТ, ЗДТГ-тай хамтран өдөрлөг зохион байгууллаа. Тус зөвлөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ чадавхижуулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, амьдрах ухаанд сургах, авьяас чадварыг нь хөгжүүлэх сургалтуудыг тогтмол явуулдаг ажээ.  2017 онд тус зөвлөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газар, Дэлхийн Зөн-1, Флом зэрэг Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллажээ. Мөн төрийн зарим ажил үйлчилгээг  гэрээлэн гүйцэтгэжээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%