Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“Өсвөрийн сэргийлэгч”, “Оюутан цагдаа” бүлгэм ажиллаж эхэллээ

2017-12-07

Архангай аймагт “Өсвөрийн сэргийлэгч” болон “Оюутан цагдаа” бүлгэмийг байгуулж, гишүүдийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулан өглөө. Тус бүлгэмүүдийг байгуулан ажиллуулснаар хүүхэд хүүхдэдээ нөлөөлөх, хүүхэд хүүхдээ хамгаалах, хүүхдийн сурч хөгжих эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийн түвшин нэмэгдсэнээр гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өртөж хохирохоос хамгаалах ач холбогдолтой юм.

"Өсвөрийн сэргийлэгч” болон “Оюутан цагдаа” бүлгэмд Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургууль бүрээс 15-23 сурагч,  Архангай аймгийн Багшийн сургууль, Архангай, Булган мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд, “Гурван тамир” дээд сургуулиудаас 15-16 оюутан гишүүнээр элсэн орсон байна. Бүлгэмийн гишүүд цагдаагийн байгууллагатай хамтарч өөр өөрийн сургуулиуд дээрээ оюутан, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.
Бүлгэмийн 160 гаруй оюутан, сурагчид аймгийн Цагдаагийн газарт хоёр өдрийн турш чадавхжуулах сургалтад хамрагдаж, хууль, эрх зүй, хүүхэд хамгаалал, хүүхдийн оролцоо зэрэг олон чиглэлээр мэдлэгийн түшингээ дээшлүүлэхийн зэрэгцээ, Цагдаагийн газар,  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцлаа.

Энэхүү ажлыг Архангай аймгийн Цагдаагийн газар, Дэлхийн зөн Архангай хөгжлийн хөтөлбөр-2, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн болон Эрдэнэбулган сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Боловсрол соёл, урлаг, шинжлэх ухаан спортын газар хамтран эхлүүлж байгаа ажээ.

Архангай аймагт 2017 оны 11 сарын байдлаар хүүхэд оролцсон гэмт хэрэг 17 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс хоёроор буюу 10.53 хувиар буурсан, 17 хүртэл насны гэмт хэрэг үйлдсэн хүн 18, өмнөх оноос гуравдугаар 14.29 хувь буурсан, оюутан оролцсон долоо гарсан нь нэгээр буюу 12.50 хувь буурсан, сурагч оролцсон гэмт хэрэг 12 гарч таваар буюу 29.41 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%