Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Төсөвт байгууллагуудын өр өмнөх оныхоос 70 гаруй сая төгрөгөөр буурчээ

2017-12-07

Архангай аймаг 2017 онд орон нутгийн төсвийн орлогод тодотгосон төлөвлөгөөгөөр 8820.0 сая төгрөг төвлөрүүлэхээс хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 9662.5 сая төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлт хүлээгдэж буй гүйцэтгэлээр 109.6 хувь буюу 782.5 сая төгрөгөөр давжээ. Орон нутгийн төсвийн тэнцвэрт байдлыг хангаж, төсвийн зарцуулалтыг хөтөлбөрт суурилсан арга хэмжээний бодит үр дүнд тулгуурлан санхүүжүүлэх бодлого баримталж тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 37212.5 сая төгрөгийг, орон нутгийн төсвийн байгууллагуудад 29064.5 сая төгрөгийг хөтөлбөр, арга хэмжээ, эдийн засгийн ангиллаар  хуваарилж санхүүжүүлсэн байна.

Мөн төсвийн зарлагыг хэмнэх, өр авлага үүсгэхгүйгээр төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахад чиглүүлснээр 2016 оны эхэнд төсвийн байгууллагуудад 584.0 сая төгрөгийн өр үүссэн байсныг 100 хувь барагдуулсан ба энэ оны өрийг өмнөх онтой харьцуулахад 20 хувиар буюу 70.3 сая төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарчээ. Цаашид төсвийн жил дуусахад өр төлбөрөө бүрэн барагдуулах зорилт тавин ажиллаж байгаа ажээ.

Төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулах, дотоод аудитын дунд хугацааны болон жилийн төлөвлөлтийг эрсдэлд суурилан хийж байгууллагын зохистой засаглал, дотоод хяналтын байдал, төсөв санхүүгийн үйл ажиллагаа болон албан тушаалтны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч 57 төсөвт байгуулагад  мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж хүргүүлжээ. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг бүлэглэн тодорхойлж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр  ажил сайжруулах хугацаатай 35 албан шаардлагыг байгууллагуудад хүргүүлж, биелэлтийг хангуулан ажиллаж байна. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%