Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХСҮТ-ийн эмч нар элэгний хавдрын сэжиг бүхий дөрвөн тохиолдлыг илрүүлжээ

2017-12-08

“Элэгний эмгэггүй Архангай” төслийн хүрээнд ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эмч Н.Юмчинсэрчин, Ч.Мөнхзаяа, Б.Минжүүр нар Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт энэ сарын 3, 4-ний өдрүүдэд ажиллалаа. Эмч нар хоёр өдрийн хугацаанд ажиллахдаа 150 хүнд элэгний В, С вирусын эмчилгээний дараах хяналтын үзлэг хийж, нойр булчирхайн хавдрын хоёр, элэгний анхдагч хавдрын дөрвөн сэжиг бүхий тохиолдлыг илрүүлж, мөн элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай хоёр хүнд зөвлөгөө өгсөн юм.

Дээрх эмч нар Архангай аймагт анх удаа нэг хүнд элэг тайрах мэс засал, элэгний эрт үеийн хорт хавдартай хоёр хүнд түлэх эмчилгээ, элэгний буглаанд гуурс тавих ажилбарыг нэг хүнд амжилттай хийгээд буцлаа.

Энэхүү мэс ажилбарыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нартай хамтран хийснээр Архангай аймагт цаашид элэгний хавдрын мэс заслын эмчилгээ хийгдэх үндэс тавигдлаа гэж үзсэн юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%