Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС 817 НЭР ТӨРЛИЙН ЭМ ХӨНГӨЛӨГДДӨГ

2017-12-08

Эрүүл мэндийн даатгалын сангаас 20 бүлгийн 817 нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй олгодог байна. Эдгээр эмийг өрхийн болон сумын эмч, нарийн мэргэжлийн зарим эмчийн бичгээр 40-80 хувийн хөнгөлөлтөөр авах боломжтой аж.

Аймгийн хэмжээнд хөнгөлөлттэй эмээр үйлчилдэг нийт 22 эмийн сан байдаг. Эрдэнэбулган суманд Хаш, Мөнгөт-Оюу, Эм импекс, Сүмбэр эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчилдэг ажээ. 2017 онд хөнгөлөлттэй олгодог эмийн төсөвт аймгийн хэмжээнд 450 сая төгрөг батлагдсан байна. Энэ мөнгийг жилийн 12 сард хуваан дээрх 22 эмийн санд хуваарилдаг аж.

Хөнгөлөлттэй олгодог 817 нэр төрлийн эмнүүд дээр нэмж элэгний С вирусийн эсрэг таван нэр төрлийн эмийг хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгийг хөнгөлдөг болжээ. Хөнгөлөлттэй эмийг авч хэрэглэх иргэд заавал эмчийн бичигтэй, эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ очиж үйлчлүүлэх юм байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%