Монгол улсын шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн Баруун-урт суманд зохион байгуулагдлаа. Энэ хүү тэмцээн нь Улсын Их хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг бөгөөд аймгийн ИТХ-ын ажлын алба, Д.Сүхбаатрын нэрэмжит 1-р бүрэн дунд сургуулийн шатрын клубтэй хамтран зохион байгуулав. Сумын аварга шалгаруулах тэмцээнээсээ шалгарсан эрэгтэй 21, эмэгтэй 9 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд П.Мөнхжаргал /Баруун-урт сум/, М.Отгонбаатар /Эрдэнэцагаан сум/ Ө.Боргил /Наран/, Эмэгтэй төрөлд Д.Ариунгэрэл /Мөнххаан/, Б.Батзаяа /Баяндэлгэр сум/, Т.Ганбилэг /Баруун-урт сум/, нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан эрэгтэй 2, эмэгтэй1, тамирчин 2018 оны 1 дугаар сарын эхээр болох улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юум байна.