Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Иргэний зөвлөл хуралдлаа

2017-12-12

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх орон тооны бус Иргэний зөвлөлийн ээлжит хурал 2017 оны 12 дүгээр сарын 12-ны өдөр боллоо. Энэ удаагийн ээлжит хурлаар аймгийн Цагдаагийн газрын дрга М.Ганбаатар мэдээлэл хийж, иргэний зөвлөлийн гишүүд Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлаа.

Дараагийн ээлжит хурлаар 2018 оны ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааны төсвийн талаар хэлэлцэхээр шийдвэрлэв. Хуралд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ГХУС ажил хариуцсан ажилтан П.Цэрэндулам нар холбогдох хууль тогтоомжоор хангаж, ажлын чиглэл өгч, санал бодлоо солилцлоо. Тус зөвлөлийн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг дэмжиж ажиллана гэдгээ хурлын нарийн бичгийн дарга илэрхийллээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%