Сүхбаатар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2017-12-26 ны өдөр ээлжит хурлаа хийв. Тус хурлаар аймгийн ГХУСАЗ салбар зөвлөлөөс 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавьж хэлэлцүүллээ.
Аймгийн ГХУСАЗ салбар зөвлөлийн 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах саналуудыг холбогдох байгууллагууд 2018 оны 1 дүгээр сарын 15 дотор гаргаж ирүүлэхийг ИТХ-ын дарга Б.Мөнхбат үүрэг болгосон байна.