Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭД ТОДОРЛОО

2018-01-05

Монгол улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан Архангай аймгийн сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн дунд зохион байгуулсан спортын  4 төрөлтийн тэмцээний аваргууд тодорлоо. Тус тэмцээний шилжин явах цомын төлөөх гар бөмбөгийн төрөлд Эрдэнэбулган сумын баг тамирчид тэргүүн байр, Төвшрүүлэх сумын баг тамирчид дэд байр, Хайрхан сумын баг тамирчид гутгаар байр эзэлсэн байна. Харин дартсны төрөлд нэгдүгээр байранд Өлзийт сумын тамирчид, хоёрдугаар байранд Эрдэнэбулган сумын тамирчид, гуравдугаар байранд Өндөр-Улаан сумын тамирчид оров.


Хоёр дахь өдөр нь зохион байгуулагдсан мөсөн шагайн тэмцээнд Өлзийт сумын баг 1-р байр, Эрдэнэбулган сумын баг 2-р байр, Батцэнгэл сумын баг 3-р байр тус тус эзлэв. Мөн мөсний буухиад Өлзийт сумын төлөөлөгчид тэргүүн байранд, Хайрхан сумын төлөөлөгчид дэд байранд, Эрдэнэбулган сумын төлөөлөгчид гутгаар байранд орж, нийт багийн дүнгээр Өлзийт сумын баг тамирчид Шилжин явах цомын эзэд болж, ирэх жилийн тэмцээнийг аймгийн ИТХ-тай хамтран зохион байгуулах эрхтэй боллоо.


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%