Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН БОЛОВ.

2018-01-15

    Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийг  улс орон даяар  26 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
 Түүхийн хуудсаа эргэн харвал  БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хууль 1924 оны 11дүгээр сарын 26-ны өдөр батлагдаж, II Үндсэн хууль 1940 оны 6-р сарын 30-ны өдөр батлагдаж байсан бол  III Үндсэн хууль 1960 оны 7 дугаар сарын 6-ны өдөр батлагдаж, 1963-1990 онд БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж , Монгол Улсын шинэ Үндсэн хууль1992 оны  1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан байна.
    Монголчууд түүхэндээ анх удаа хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, улсынхаа тусгаар тогтнол , бүрэн эрхийг жинхэнэ утгаар нь тунхагласан ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталснаар Монгол Улсын түүхийн шинэ хуудсыг нээсэн билээ. Энэ түүхэн  өдрийг Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүр уламжлал болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил  Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг Биеийн тамир спортын газар, Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгууллаа. Үндэсний бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой хүчит 32 бөх барилдлаа. Уг арга хэмжээний үеэр аймгийн ИТХ-ын дарга Б. Мөнхбат шинэ Үндсэн хууль батлахад өөрийн хувь нэмрээ оруулж , гар бие оролцсон ардын хурлын депутат, Монгол Улсын хүний гавъяат эмч Д. Чулуун, аймгийн хурц арслан Гомбодорж,  Загдаа нарыг  аймгийн ИТХ-ын "Хүндэт Өргөмжлөл"-өөр шагнаж,  хүндэтгэл үзүүлсэн юм. Хүчит 32 бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын заан С. Баярсайхан түрүүлж, Эрдэнэцагаан сумын харъяат Нүүдэлчин группын бөх аймгийн начин С. Буянсүрэн үзүүрлэж, шөвгийн дөрөвт аймгийн заан Д. Ганбаатар, аймгийн харцага Дарьганга сумын харъяат М. Гансүх нар тус тус шалгарлаа.

 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%