Аймгийн ИТХ-ын ажлын албанаас сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт, семинарыг зохион байгуулав. Уг арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Б. Мөнхбат үг хэлж, хувь хүний хөгжилд анхаарч, ажлын байрандаа хөгжихийг уриалж, урамын үгээр сургалт, семинарын үйл ажиллагаа амжилттай эхлэв. Сургалтанд Шинэ цагийн Удирдлагын академийн захирал Доктрант О. Батсайхан , Хурал, хороодын хэлтсийн дарга Ж. Жаргалсайран, Мэдээлэл, Орон нутгийн хэлтсийн дарга Д. Оюунцэцэг, Хүний эрхийн комиссийн төлөөлөгч Х. Наранцэцэг , ХШҮДАХэлтсийн мэргэжилтэн М. Оюунтөгс нар сургалт, мэдээлэл өгсөн юм. Үүнд : ХАСХОМ мэдүүлэгчдийн цахим систем ашиглах, ХАСХОМ мэдүүлэгчдийн мэдээллийг цахимаар авах, Төрийн байгууллагуудад Хяналт үнэлгээ, шинжилгээ хийх арга зүй, Олон Улсын Эрх зүй, Khural.mn сайтын ашиглалт, мэдээлэл байршуулах тухай, албан хэрэг хөтлөх арга зүй, ГХУСАЗСЗ-ийн ажилд анхаарах зарим асуудлууд гэсэн чиглэлээр сургалт, семинар болж, сумдаас оролцсон ИТХ-ын нарийн бичгийн дарга нар өөрсдийн сонирхсон асуултуудаа асууж тодруулсан юм. Сургалтын төгсгөлд аймгийн ИТХ-ын ажлын албанаас Сертификат гардуулсан байна.
