Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2018 оны 01 сарын 26-нд Сүхбаатар аймагт иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийв. Сүхбаатар аймгийн ХЖТеатрт болсон уулзалтанд иргэд өргөнөөр оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах уулзалтанд ард иргэд аймаг, улс орон нутгийнхаа тухай болон эдийн засгийн хүндхэн нөхцөлд ард иргэдийн амьдралыг сайжруулах , татварын хувь хэмжээг бууруулах, тэтгэвэр тэтгэмжийн хуулинд өөрчлөлт оруулах, өндөр насны тэтгэвэрт гарах хугацааг уртасгаж байгааг монгол хүний дундаж наслалттай харьцуулж харгалзаж үзэх , утааны асуудал зөвхөн хотод төдийгүй хөдөө орон нутагт ихсээд байгаа ... зэрэг олон тулгамдсан асуудлуудыг хөндөн ярьж, санал бодлоо илэрхийлж, асуулт асуув. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуусан асуултанд хариулт өгөхийн зэрэгцээ Монгол Улсын хөгжлийн цаашдын чиг хандлага, ойрын үед анхаарч ажиллах бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
