Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ -2017 ОНД

2018-02-01

         Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017.01.10-ний өдрийн 05 тоот тогтоолоор аймгийн ГХУСАЗЗ-ийг 15 хүний бүрэлдэхүүнтэй шинэчилэн баталсан. Тус Зөвлөлийн дарга, гишүүдийг  албан тушаалаар нь  томилдог.Тухайлбал :  1.    Аймгийн ГХУСАЗЗ-ийн дарга нь аймгийн ИТХ-ын дарга

                                        2.   Зөвлөлийн орлогч дарга нь аймгийн Засаг дарга

                                     3. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь аймгийн ИТХ-ын ГХУСА хариуцсан мэргэжилтэн томилогдон ажилладаг. Мөн аймгийн Прокурор, Шүүхийн тамгын газрын дарга, Тагнуулийн хэлтэс,  Цагдаагийн газар, ШШГА, Шүүх шинжилгээний алба, Гадаадын иргэн, харъяатын хэлтэс, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Мэргэждийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нар зөвлөлийн гишүүдээр ажилладаг. Аймгийн ГХУСАЗЗ-ийн 2017 оны жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу бодлого тодорхойлсон 2 том зөвлөлгөөнийг орон нутгийн хэмжээнд Прокурор, Цагдаагийн газартай хамтран зохион байгуулан, зөвлөлгөөнөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:Аймгийн хууулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөлгөөнийг 2017.01.20-ний өдөр  аймгийн ГХУСАЗЗ-өөс аймгийн Прокурорын байгууллагатай хамтран зохион байгуулж хуулийн байгууллагуудын дунд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн улмаар зөвлөлгөөнөөс “УРИАЛГА” гарган хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Х   ХЗДХЯ, аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газар хамтран 2017.06.05-ны өдөр “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, байгууллага, иргэдийн оролцоог сайжруулъя” сэдэвт зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Уг зөвлөлгөөнд 13 сумын ИТХ-ын дарга бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зорицуулах салбар зөвлөлийн дарга нар, аймгийн Прокурор, Шүүх, Шүүх шинжилгээний алба, ШШГА, Мэргэжлийн хяналтын газар зэрэг хууль хяналтын байгууллагууд, ХХААГ, Мал эмнэлгийн газар зэрэг холбогдох албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, Малчдын бүлэг холбоод, малчдын төлөөлөл зэрэг 150 хүн оролцсон.

-       Аймгийн ГХУСАЗЗ-өөс 13 сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдийн жилийн хугацаанд зохион байгуулж, хэрэгжүүлсэн ажилтай танилцан хяналт, дүн шинжилгээ хийж хамтран ажиллалаа. 13 сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүд бүгд шинэчилэгдэн батлагдсан бөгөөд нийт 125 гишүүн томилогдон ажиллаж байна.

-       Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор салбар дундын мэргэжилтэнгүүдээс бүрдсэн сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Засаг даргаар ахлуулсан хамтарсан баг”-ууд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж ажил нь жигдрээд байна.Энэ ажлын хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор “Гэр бүл, хүүхдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх төв”-ийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017.10.09-ний өдрийн 66 тоот тогтоолоор байгуулан аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүжилтийг гаргуулан тохижуулж, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Аймгийн ГХУСАЗЗ-ийн 2017 оны жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Тагнуулын хэлтэстэй хамтран “төрийн болон албаны нууцын тухай хууль”, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх сургалтыг 2017.12.11-ний өдөр зохион байгуулж, уг сургалтад 13 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, мөн  ЗДТГ-ын дарга нар, аймгийн албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга эрхлэгч, тэдгээрийн нууцын асуудал эрхэлсэн ажилтан зэрэг 87 хүн оролцсон болно.

-       Аймгийн ГХУСАЗЗ-өөс Цагдаагийн газрын Замын цагдаагийн албатай хамтран тогтоолын төслийг боловсруулан  санаачилж оруулснаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017.05.12-ний өдөр 36 тоот тогтоол гарган замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийг сурталчилах зорилгоор жил бүрийн 5 дугаар сарын  2 дахь долоо хоногийн “ЛХАГВА” гаригийг “АВТО МАШИНГҮЙ ӨДӨР” болгон тогтмол тэмдэглэхээр тогтож, улмаар энэ арга хэмжэээг тэмдэглэснээр ард иргэд айх аюулгүй, амар тайван байж, хүүхэд багачууд тоглож, наадан өнгөрөөсөнд олон нийт, иргэд талархалтай байгаагаа илэрхийлж идэвхитэй оролцлоо.

 2017.06.16-ний өдөр аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газрын замын цагдаагийн алба, Баруун-урт сумын ГХУСАЗ салбар зөвлөл хамтран “Орон нутгийн зам – Хөдөлгөөний соёл” сэдэвт аяныг эхлүүлж буй талаар нээлтийн арга хэмжээг Баруун-Урт хотын төв талбайд зохион байгуулж, уг арга хэжээнд “Жолооч нарыг бэлтгэх сургууль”-ийн захирлууд, хот хоорондын хүн тээврийн автобусуудын болон бусад жолооч нарыг өргөн хүрээтэй хамруулж, орон нутгийн “BBS”, “SB” телевизүүдээр нэвтрүүлж сурталчиллаа. Энэ аяны хүрээнд Замын цагдаагийн албанаас олон төрлийн арга хэмжээг авч ажилласан байна.

-       Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017.10.09-ны өдрийн 67 тоот тогтоолоор ИТХ-ын зарим Тэргүүлэгчид, ,байгаль орчны, газрын, онцгой байдлын, автын, хөдөлмөрийн, татварын зэрэг чиглэл хариуцсан улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж аймгийн ГХУСАЗЗ-тэй хамтран Сүхбаатар, Түмэнцогт, Мөнххаан, Уулбаян зэрэг 4 сумын 11 уул уурхайн үйл ажиллагаатай биечилэн танилцаж, хяналт шалгалт явуулан хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгалаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%