Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АРХАНГАЙ АЙМАГТ МАЛЫН ЭРҮҮЛ БҮС, МАЛ МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДАНА

2018-02-06

Архангай аймагт мах нядлан боловсруулах үйлдвэр  байгуулж экспортод чиглэсэн ОУ-ын хүнсний аюулгүй байдлын стандартад нийцсэн тоног төхөөрөмж нийлүүлэх худалдан авах мал  мах боловсруулах үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулахаар”Жарвис Монгол”ХХК-тай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж  бичигт гарын үсэг зурлаа.

Монгол улсын хэмжээнд махны 4 үйлдвэр барих болсонтой холбоотойгоор АНУ-ын хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээг төслийн хүрээнд явуулдаг “Жарвис Монгол” ХХК Архангай аймагт  мал мах боловсруулах үйлдвэр барьж болох талаар байршил бүхий газар, малын тоо, малыг тэжээж байрлуулах эрүүл бүс байх газар зэргийг судалж өгөх санал тавьсан бөгөөд судлагаа хийх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Жарвис Монгол” ХХК нь 2017 онд Өвөрхангай аймагт мал нядалгааны үйлдвэрийг бүрэн тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн байсан байна. Хэрэв Архангайд мах нядлан боловсруулах үйлдвэр баригдах шийдвэр гарвал өдөрт 1000 бог, 150-200 бод нядалж, бэлэн бүтээгдэхүүн болгох хүчин чадалтай мал нядлан боловсруулах үйлдвэр баригдана гэдгийг “Жарвис Монгол” ХХК-ий зүгээс хэллээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%