2018 оны
2-р
сарын 7-9-ний өдрүүдэд Монгол улсын ерөнхий сайд албаны хүмүүсийн хамт
Сүхбаатар аймагт томилолтоор ажиллалаа.
Тэрээр замдаа Мөнххаан сумын малчин Доржийн Нямдоржид Улсын аварга
малчны цол тэмдэг, шагналыг хотонд нь очиж гардуулж баяр хүргэлээ.
Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн төвд таван цаг ажилласанаас дөрвөн цагтнь аймгийн удирдлага, төрийн албан хаагчид болон иргэдтэй уулзлаа.
Ерөнхий
сайд иргэдтэй уулзахдаа:
- Хариуцлага, сахилгын тогтолцоог сайжруулж энэ оныг сахилга хариуцлагын жил болгоно. Мөн эдийн засгийн сахилга хариуцлагатай байхыг нийт төрийн албан хаагчдад чухалчлан анхааруулж Улс орны эдийн засгийн сэргэлтийг улам түргэтгэж эдийн засгийн өсөлтийг хангахад засгийн газрын гол үйл ажиллагааг чиглүүнэ гэдгээ мэдэгдэж Сүхбаатарчууд эв эетэй байхыг санууллаа.
Ерөнхий
сайд аймагт үргэлжлүүлэн ажиллаж Асгат, Дарьганга сумдаас төрсөн Улсын аварга
малчдад шагнал гардуулах юм.
