Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Элэг нэгт уугуул нутгийн ард иргэд, Эрхэм хүндэт Сүхбаатарчууд та бүхэндээ.

2018-02-15

Хотол олноороо “Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жилээ сэтгэл дүүрэн үдэж, ирж байгаа Тийн унжлагат хэмээх нохой жилээ итгэл төгс угтаж буй тал нутгийн  ард түмэн та бүхэндээ хаврын тэргүүн сарын Шинийн нэгний билигт сайн өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Монгол түмний цагаан сар бол сэтгэл, үйлсийн  ариун тунгалагийг, айсуй өдрүүдийн баяр жаргалыг, угтах ирээдүйн цог хийморийг бэлгэддэг, өвөг дээдсээс уламжилсан монгол түмний давтагдашгүй өв соёл билээ.

Улиран одож буй тахиа жил Сүхбаатарчууд бидэнд үр өгөөж, хишиг буянаа хайрлалаа. Бас сургамж, ухаарал ч үлдээлээ.

Бороо хуртай дэлгэр зун, арвин ургацтай налгар намар, өнтэй сайхан өвөл өнгөрч малчин түмний минь уйгагүй зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр малын тоо толгой 3,5 саяд хүрэн бүх сумд малаа таван төрөл дээр нь өсгөлөө.

Үл ойлголцол, талцлыг тэвчиж, хэрэгтэй цагт эвлэлдэн нэгдэх, зөвийг дэмжих, тууштай байх,эв эеийг сахих нь бид бүхний туйлын зорилго гэдгийг ард иргэд маань сайтар ойлгож аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд өөр өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулаасай гэдгийг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Шударга хариуцлагатай засаглал, тайван чинээлэг иргэн бүхий Сүхбаатар аймгийг цогцлоохын төлөөх та бидний хамтын хичээл зүтгэл, сайн сайхан ирээдүйд хүргэнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Өвөг дээдсээс үлдээсэн уужим тэнүүн тал нутагтаа гал голомтоо бадрааж эх орныхоо өнцөг булан бүрт болон хилийн чанадад ажиллаж амьдран суугаа ахмад буурлууд, ахан дүүс, нийт ард иргэддээ угтан золгож буй “Тийн унжлагат” хэмээх тайван нөхөрсөг шар нохой жилдээ элбэг хангалуун, итгэл дүүрэн, цог хиймор бадарч, санасан хүсэл нь бүтэж, үйлс нь дэлгэрч байхын өлзийт ерөөлийг дэвшүүлэн барья.

Өлзийт жилийн ерөөл билэг хэлэлцэн, өвөг дээдсээ хүндэтгэн золгож, Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

Монгол эх орон, төрөлх нутаг,монгол түмний минь заяа буян тэгш, өлмий өнөд бат орших болтугай.

 

СҮХБААТАР АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА.  Б.МӨНХБАТ

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%